Глобал Дайрекшн ХХК нь програм хангамжийн шинэ шийдэл, дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулан, 2008 оноос хойш GPS /байршил тодорхойлох систем/-ын газрын зургийн хөгжүүлэлт, мэдээллийн нэгдсэн санг баяжуулахад түлхүү анхаарч “Garmin” программын газрын зураг, “Navitel” программын газрын зураг, “Moviator GPS”, “Оллоо GPS”, Nokia буюу Symbian үйлдлийн системийн гар утсанд зориулсан “Moviator Mobile”, Mobile Windows болон Windows CE үйлдлийн системийн GPS төхөөрөмжинд зориулсан “Газарчин” програм, Андройд үйлдлийн системийн гар утсанд зориулсан “Газарчин GPS”, “CityGuide GPS”, “GeoNet GPS” програм хангамжуудыг боловсруулан зах зээлд нэвтрүүлсэн билээ.
Мөн түүнчлэн 1990 оноос хойш Монгол хэлний үг үсгийн мэдээллийн санг үүсгэн байгуулж, хөгжүүлэлт боловсруулалтыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд, уг мэдээллийн санд суурилсан төрөл бүрийн програм хангамжуудыг боловсруулж байсан нь үргэлж Монголдоо анхдагч нь байсан билээ. Үр дүнд нь: 1995 онд Монголын хамгийн анхны Англи-Монгол-Англи цахим толь бичиг, програм хангамж, 1997 онд Монголын хамгийн анхны Монгол хэлний үг үсгийн алдаа засах програм, 2010 онд Монголын хамгийн анхны синхрони орчуулгын үүлэн технологид “Cloud Service” суурилсан “Тийм” орчуулгын програм хангамжууд тухайн үедээ зохиогдон гарч байсан юм.
Үүнээс гадна төрөл бүрийн серверийн програм хангамжуудыг хөгжүүлэн туршилт судалгаануудыг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. “M Taxi” онлайн газрын зураг, хаягийн хайлтын систем, зам тооцоолон бодох систем, такси дуудлагын серверийн болон андройд гар утасны програм, iMarket, Хүргэлт түгээлтийн програм хангамж, “Гар касс ”Android POS програм хангамж, Orig.Store, Jangar.TV, Jangar.One бренд бүтээгдхүүнүүдийг нэрлэж болно.
Аливаа байгууллага бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагч, хэрэглэгчиддээ хүргэх болон компаний дотоод үйл ажиллагааны хэрэгцээнд зориулсан ложистик тээвэрлэлтийн ажиллагаа байнга хийгдэж байдаг. Инноваци бүрийн цаана эцсийн хэрэглэгчид өгөх үр ашиг, тэдний ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилго оршин байдаг.
Тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох, хянах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд “GPS tracking system” буюу тээврийн хэрэгслийн хяналтын систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид энэхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн “Easy Solutions” нэрийн хэрэглэхэд хялбар, дэвшилтэт програмын шийдлүүдийг харилцагч, хэрэглэгчиддээ санал болгодог.
Байгууллагын өмч хөрөнгө хянах, ажил үүргийн хуваарилалт хянах, хүргэлт түгээлтийн үйлчилгээ эрхлэх, түрээсийн үйлчилгээ эрхлэх, тээврийн хэрэгсэлийн худалдаа, лизинг, түрээсийн үйлчилгээ үзүүлэх байгууллага хувь хүмүүст манай энэ үйлчилгээ их тохиромжтой юм.